ӨНӨӨДӨР: "Цахим орчин дахь залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг болно
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Холидэй Инн зочид буудалд Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооны тухай хуулийг танилцуулах хурал болно. Утас: 99047909
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд экспортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
11.00 цагт ЦЕГ -ын Мөрдөн байцаах газарт Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-аас "Цахим орчин дахь залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91992520
11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа цар тахлын үед боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажилтнуудын ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа талаар мэдээлнэ. Утас: 99027019
11.30 цагт АН-ын С.Зориг агсны хөшөөтэй байранд Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт Чингис Соосэ их сургуульд Хэлмэгдэгсдэд зориулсан яруу найргийн наадам болно. Утас: 89119809