Үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-05 08:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 28. Адъяа гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр.

Наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ. 

Связанные новости