Эквадорын Ерөнхийлөгч нисэх онгоцоо худалдаанд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-01 17:15:41

КИТО. /Prensa Latina/. Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо төсвийн мөнгийг хэмнэх үүднээс бизнес ангиллын нисэх онгоцоо зарах шийдвэр гаргаж, худалдаанд тавих зарлигт гарын үсэг зуржээ.


Үр дүнгүй, шаардлагагүй “улсын хөрөнгийг татан буулгах” шаардлагатай байна гэж тогтоолд дурдсан байна.


“Embraer EMB-135-BJ” загварын нисэх онгоцыг зарах хүртэл зөвхөн онцгой тохиолдолд ашиглах гэнэ.


Связанные новости