Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-08-31 07:06:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.

2021 оны 8 дугаар сарын 31-ний 8.00-20.00 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

Связанные новости