К.Харрис Вьетнамд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-25 13:36:45

ХАНОЙ. /VNA/. Вьетнамын дэд Ерөнхийлөгч Во Тхи Ань Сюанийн урилгаар энэ сарын 24-26-нд тус улсад айлчилж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис нийслэл Ханой хотноо мягмар гаргийн шөнө дунд хүрэлцэн иржээ.


Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээллээр, Вьетнам, АНУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд 90.8 тэрбум ам.долларт буюу хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.


Талууд энэ онд энэхүү үзүүлэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. 


Өнгөрсөн таван жилийн хугацаанд Вьетнамаас АНУ руу хийсэн экспортын орлого 230 хувиар өссөн бол импортын хэмжээ 175 гаруй хувиар өссөн байна. 


Ингэснээр АНУ Вьетнамын хувьд хамгийн том худалдан авагч орон болж, Вьетнам нь АНУ-ын 10 дахь том худалдааны түнш болжээ. 

Связанные новости