“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид маргааш уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-23 15:45:05

ЛОНДОН. /BBC/. “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Афганистанд үүсээд буй нөхцөл байдлын талаар мягмар гарагт цахимаар хэлэлцэнэ.


Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ асуудлаар цахим дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон юм.


Б.Жонсоны ажлын албанаас мэдээлснээр, талууд “хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийт хамтран ажиллах шаардлагатай байгаа тухайд" санал нэгджээ.


АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы бүрэлдэхүүн бүхий “Долоогийн бүлэг”-ийг энэ онд Их Британи даргалж буй юм.


Цагаан ордны мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөн Афганистаныг асар богино хугацаанд хяналтдаа оруулаад буй энэ үед “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид ерөнхий стратеги, чиг шугамын талаар хэлэлцэх ажээ.   

Связанные новости