"Дорнын эдийн засгийн форум-2021"-оор Монгол-Оросын харилцааны түүхэн чиг хандлагыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-08-17 16:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VI чуулган ОХУ-ын Владивосток хотноо ирэх сарын 2-4-нд уламжлал ёсоор болох нь. Зургаа дахь удаагийн чуулганаар дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ийн халдварын цар тахлын үр дагаврыг даван туулах, шийдэх гарцын талаар “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн 4 чиглэлээр хэлэлцэх аж. Мөн энэ удаагийн чуулганы хүрээнд энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ хоёр улсын хооронд дипломат харилцаа байгуулж тогтоосны 100 жилийн ойтой холбогдуулж “Орос-Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага-100 жилийн ой” эрдэм шинжилгээний бага хурал болж хоёр орны түүхэн харилцааг өгүүлсэн үзэсгэлэнг дэлгэх талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. 

Чуулганаар ОХУ-ын болон гадаад улсуудын томоохон компанийн төлөөлөгчдийн хооронд бизнесийн уулзалт зохион байгуулахаас гадна Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын бага хурал, Их Евразийн түншлэл байгуулах тухай хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. 


Связанные новости