Халдварын батлагдсан тохиолдол 1686-д хүрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24
цагт Баруун-Уртад ес, Түвшинширээ суманд нэг, Сүхбаатар суманд хоёр гээд халдварын
12 тохиолдол шинээр нэмэгдснээр, нийт батлагдсан тохиолдол 1686-д хүрэв. Харин тус
хугацаанд 21 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэнээр нийт эдгэрсэн иргэн 1545
боллоо гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Коронавирусний халдвар Сүхбаатар аймгийн бүх суманд тархраад байгаа бөгөөд халдварын тархалт хамгийн өндөртэй, эрсдэл ихтэй сумаар
Баруун-Урт сум нэрлэгдсэн хэвээр байна. Одоогоор зөвхөн тус суманд 876 иргэн
халдвар аваад байгаа юм.
7 дугаар сарын 29-ний байдлаар эрүүл мэндийн байгууллагат
122 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 103, хүндэвтэр 12, хүнд
зургаа, нэн хүнд нэг иргэн байна.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
19 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar