Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ажил 80 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хийж буй томоохон ажлуудын нэг бол
бохир ус цэвэршүүлэх байгууламж юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
Баруун-Урт суманд баригдаж буй энэхүү байгууламж нь хоногт 3000 метр куб усыг
цэвэршүүлэх хүчин чадалтай.
Барилгын ажил 80 орчим
хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Одоогоор байгууламжийн биологи
цэвэрлэгээний байгууламж баригдаж байгаа аж. Энэ нь цэвэршүүлэх байгууламжийн
хамгийн гол хэсэг юм байна.
Ирэх намар анхны туршилтаа
хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж
байна.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
15 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
15 часа
Ulaanbaatar