Аадар бороотой, 22-24 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-07-04 06:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

 

2021 оны 07 дугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Связанные новости