Луу, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 3. Бямба
гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн
Зуны дунд хөх морь сарын шинийн 24. Санчир гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон
мэнгэтэй хар хулгана өдөр.
Барилдага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 54 минутад
жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай,
хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,
гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, урлан
бүтээхэд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар
очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг
үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.