Хонь жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 2. Баасан
гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр”
хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 23. Сугар
гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.
Барилдага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад
жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл
байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах,
сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад
муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал
сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.