"ЛэндМН Бонд"-ын арилжаагаар 5 тэрбумыг татан төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-01 17:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд”-ыг энэ оны 6 дугаар сарын 25-30 хүртэл Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжив. Ингэснээр нийт 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 504 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 75,835 ширхэг буюу 7.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 505  худалдан авах захиалга ирүүлжээ. Энэ нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 51.6 хувиар давсан дүн юм.


Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 31.3 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. 


СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэсэн шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.


Связанные новости