Хятадын Коммунист Нам ард иргэдээ хөгжил цэцэглэлт рүү хөтөлж байгааг онцлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-01 13:46:55

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист Нам /ХКН/ байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн ойг тус улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна.


БНХАУ бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс орнуудын нэг бөгөөд тус улсыг энэ хурдацтай хөгжил рүү хөтлөгч нь ХКН гэж олон улсын шинжээчид үзэж байна.


Тухайлбал, Францын коммунист намын удирдагч Фабьен Руссел хэлэхдээ, “ХКН нь том зорилгууд дэвшүүлдэг бөгөөд тэдгээр зорилгоо хэрэгжүүлсээр ирсэн” гэжээ.


Мөн Францын эрдэмтэн Огюстен Холлын хэлснээр, ХКН-ын амжилтын нууц нь урт хугацааны уялдаа холбоотой засаглал юм.


Харин Английн эрдэмтэн Мартин Жак хэлэхдээ “ХКН нь шинэ үе шат бүрд өөрийгөө шинэчлэн хөгжүүлэхэд туйлын их анхаарч ирсэн” гэв.



Связанные новости