Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын
нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж
байна.
2021 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн
зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай
аадар бороо орно.
Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11
метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр
11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод,
Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн
бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
2021 оны 07 дугаар сарын 02-06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун болон
зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд
төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, аадар бороо орно. Салхи
ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм
дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм,
өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан
байна.