АНУ Тайваньтай хамтын ажиллагааны бүхий л салбарт хэлхээ холбоогоо бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-29 11:58:23

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ Тайваньтай хамтын ажиллагааны бүхий л салбарт харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт мэдэгджээ.


Тэрбээр АНУ, Тайванийн төлөөлөгчид удахгүй худалдаа-эдийн засгийн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг нотолсон байна. Энэхүү яриа хэлэлцээ зургаадугаар сарын 30-нд болно гэж Тайбэй урьд нь мэдэгдсэн юм.


“Тайвань бол ардчиллаараа дэлхийд тэргүүлэгч, томоохон эдийн засаг төдийгүй аюулгүй байдлын салбар дахь АНУ-ын түнш юм. Бид хамтын ажиллагааны бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн асуудлаар харилцаагаа бэхжүүлсээр байх болно” гэж Псаки мэдэгдсэн байна. 

Связанные новости