Улаанбаатарт бороо орно, 14-16 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Цаг агаар сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн
аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 6 дугаар сарын 29-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ.
Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу
цахилгаантай аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн
бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун
хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн
нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм,
говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 24-29 хэм, бусад
нутгаар 14-19 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орно.
Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос
секундэд 5-10 метр. Сэрүүсэж 11-13 хэм дулаан байна.
2021 оны 6 сарын 30-наас 7 сарын 4 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн
аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-р сарын
01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд
хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 2, 3-нд нутгийн зарим газраар
бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10
метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар
шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.