Гахай, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-06-28 07:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 6 дугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 19. Сумъяа гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

 

Барилдлага: Рашаан

 

Шүтэн барилдлага: Тийн мэджхүй

 

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдхийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал “Сайн нөхөртэй учирна” хэмээжээ.

Связанные новости