Онцгой байдлын байгууллагын таван алба хаагчид хурандаа цол олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-22 12:22:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17  жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар таван дэд хурандаад хурандаа цол олгосон байна. 


Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, тус газрын Аврах 105 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нарт хурандаа цол олголоо. 


ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг: "Эрхэм сайхан цолныхоо эзэн нь  болж гялалзаарай. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг  та бүхэн болон хамт олонд нь өндөр амжилт хүсье" гэв.


Мөн энэ үеэр дэслэгч генерал Д.Ганзориг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаныханд "Зэвсэгт хүчин 100 жил" хүндэт медалийг гардуулж, хамтын ажиллагааныхаа чиглэлээр санал солилцсон юм.

Д.Урансолонго 

Связанные новости