БНХАУ жолоодлогот хөлгөө маргааш хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЗЮЦЮАНЬ. /TASS/. БНХАУ-ын сансар судлалын үндэсний газар (CNSA) "Шэньжоу-12" хөлгөө дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руу маргааш буюу зургаадугаар сарын 17-ны өдөр хөөргөхөөр төлөвлөжээ.
Энэ тухай Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлсэн байна. “Сансрын хөлгийг зургаадугаар сарын 17-нд орон нутгийн цагаар 09 цаг 22 минутад хөөргөнө” гэж тус байгууллагын даргын туслах Зи Цимин хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Түүний хэлснээр, дэлхийн тойрог замд баригдаж буй Хятадын сансрын станцад засвар үйлчилгээ, туршилт хийх зорилгоор хөлгийг хөөргөж байгаа аж.
Энэхүү хөлгийг Ганьсу муж болон Өвөр Монголын өөртөө засах орны (Хойд Хятад) хил дээр байдаг Зюцюань сансрын буудлаас хөөргөнө. Хөлгийг “CZ-2F” зөөгч пуужингаар тойрог замд гаргахаар төлөвлөжээ.
"Шэньжоу-12" хөлгөөр сансрын гурван нисэгчийг тойрог замд барьж буй станц руу илгээх юм байна.