Сүүлийн 24 цагт 22 иргэн халдвар авч, 15 иргэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас өгсөн мэдээгээр тус
аймагт сүүлийн 24 цагт
шинээр Баруун-Урт 17, Онгон нэг, Наран дөрөв нийт 22 тохиолдол нэмэгдсэнээр халдвар
авсан хүний тоо 356 боллоо. Харин сүүлийн 24 цагт 15 иргэн
эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах эмнэлэгт 93 хүн хэвтэн эмчлүүлж
байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг тогтоох тандалт
судалгааны нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 574, дам 910 харьцагчийг тогтоосон. Эдгээрээс 78 иргэний PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна гэв.
Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 119 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
19 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar