Хэчнээн ба хичнээн
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ийнхүү хоёр янзаар бичсээр ирсэн энэ үгийг “хэчнээн” гэж бичихээр журамлажээ. Учир нь, монгол хэлэнд "хэд, хэзээ, хэн" гэх мэтээр асуух төлөөний үгс “хэ” язгууртай байдаг. Тиймээс “хэд” хэмээх үндсээс үүссэн учраас “хичнээн” гэж бичиж болохгүй юм.
Үүнтэй адил "хир, хэр" гэх хоёр үгийг их андуурч бичдэг. "Хир" гэвэл хувцасны хир буртаг болно. Харин "хэр хэмжээ, хэр зэрэг, хэр чинээ, хэр чадал" гэх зэрэгт ордог "хэр" төлөөний үгийг "ХЭР" гэж бичих нь зүйтэй юм.
Ташрамд дурдахад, үгийн гарлыг хөөвөл хэдүй чинээ гэдэг хоёр үг нийлж хураагдан хэчнээн гэдэг үг үүссэн гэж хэл шинжээчид үздэг. Үүнтэй адил төдий чинээ гэдэг үг төчнөөн болон хувьссан аж.