Элчин сайд Ш.Батцэцэгийг Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 28-нд цахимаар хуралдав.
Тус хурлаар Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийг тус холбооны тэргүүнээр сонгосон байна. Элчин сайд энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө холбооны Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулснаар үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ.
Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлианаг сонгожээ.