Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 13:02:18

ШЕЗ-ийн даргын тушаалаар  шүүхийн шинэчлэлтэй холбогдуулан ёул орон тоонд ажиллах шүүгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргасан байна.

Анхан болон Давж заалдах шатны зарим шүүхийн 54 шүүгч, Ерөнхий шүүгчийн, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2 шүүгчийн, мөн Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд тус тус сонгон шалгаруулж явуулахыг уг тушаалд дурджээ. Энэхүү сонгон шалгаруулалтыг ирэх 8 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Ж.Батсайхан

Связанные новости