Монгол, Оросын хилийг шалгах ажлыг ирэх онд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-19 11:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон 1958, 1976 оны хилийн гэрээг бататган шалгах ажлыг ирэх онд зохион байгуулна.


Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Н.Ганболдыг хүлээн авч уулзаж, хилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.


“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд 1987-2001 онд хамтран шалгасан байна.

Связанные новости