Банк хооронд 186.7 тэрбум ам.долларын арилжаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын валютын захад энэ оны I улирлын байдлаар нийт 226 гүйлгээ хийжээ. Гүйлгээгээр сард дунджаар 69.9 тэрбум төгрөгийн дүн бүхий хэлцлийг банкууд хоорондоо байгуулж ирсэн байна.
Арилжааг хэлцлийн төрлөөр авч үзвэл своп хэлцлээр 49.3 тэрбум төгрөгийн, спот хэлцлээр 160.4 тэрбум төгрөгийн дүнтэй арилжаа хийсэн байна. Банк хоорондын валютын арилжааг валютын төрлөөр нь авч үзвэл:
- 186.7 тэрбум төгрөгийн дүн бүхий ам.доллар,
- 14.9 тэрбум төгрөгийн дүн бүхий юань,
- 7.9 тэрбум төгрөгийн дүн бүхий евро,
- 0.2 тэрбум төгрөгийн дүн бүхий рублийн арилжааг тус тус хийжээ.