"Булган ундрага", "Би ди сек"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 39 ХК-ийн 205,266,473.66 төгрөгийн үнийн дүн
бүхий 713,506 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.96%)
болон "Би ди сек" ХК (BDS+8.21%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-15.00%) болон
"Э-Транс ложистикс" ХК (ETR-11.97%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 50,175 нэгж эрхийг нийт 14.5 сая төгрөгөөр арилжсан байна.ТOP-20 индекс 0.47 хувиар өсөж, 35739.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,704,679,981,451.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.