"Булган ундрага", "Монгол даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-17 19:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 37 ХК-ийн 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.99%) болон "Монгол даатгал" ХК (MDIC+14.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" (GTL-12.89%) болон "Тав" ХК (TAV-8.57%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 81,803 нэгж эрхийг нийт 23.5 сая төгрөгөөр арилжсан байна. 

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 35572.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,689,689,463,780​​​​​​​ төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости