Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-17 15:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1.2 их наяд төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 54 компанийн 4.5 сая хувьцааг 1,140,146,391.25 төгрөгөөр арилжсан байна.




Өнгөрсөн 7 хоногт компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн 56 бондыг /төгрөг/ нийт 5.6 сая төгрөгөөр, мөн 3 ширхэг компанийн 285 ам.долларын бонд арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 361,132 нэгж эрхийг нийт 103,477,368.23 төгрөгөөр арилжив. 5 дугаар сарын 14-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 3,645,498,007,843.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,416.93 нэгж болж өмнөх 7 хоногоос 4.42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Связанные новости