Монгол нэг хүнд ногдох криптовалют эзэмшлээр тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бүх мөнгийг арав хуваасны 9 нь эдүгээ цахим хэлбэрт шилжээд байна. Монгол Улсад нийт
мөнгөний 7 орчим хувь нь л нэгтээс 20 мянгатын дэвсгэртээр буюу бэлэн хэлбэрээр, үлдсэн 93
хувь нь бэлэн бус буюу тоон хэлбэрээр банкуудын серверт хадгалагддаг байна.
Иргэдийн картанд тоон хэлбэрээр байгаа мөнгө хэдий бодит бус ч гэсэн төлбөрийн
хэрэгсэл болж чадаж байгааг бид бүхэн мэднэ.
Тэгвэл
цахим мөнгөний дараагийн хэлбэр нь юу байх вэ? Энэ асуултад “Криптовалют буюу
блокчэйн технологи дээр суурилсан цахим алгоритм ирээдүйд мөнгийг орлоно” гэж
хариулах эдийн засагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүний нэг баталгаа
гэвэл, дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж,
бүртгэдэг Coinmarketcap.com платформ дээр одоогоор 4200 гаруй криптовалютын
ханшийн мэдээлэл хөвөрч байгаа явдал юм. Coinmarketcap.com дээр бүртгэлтэй
тэдгээр 4200 гаруй криптовалютын эхний шилдэг 500 төслийн дотор блокчэйн
технологи дээр суурилан хийсэн Монголын анхны урамшууллын оноо АрдКойн хэдийн багтаад амжсан.
АрдКойны
ийм амжилттай яваагийн шалтгаан нь, урд нь монголчуудын хувьд мөрөөдөл төдий
байсан асар олон шинэ боломжийг иргэдэд нээж өгсөн явдал билээ. Тухайлбал,
- Олон
Улсын криптовалютын томоохон биржүүд дээр гарах,
- Бирж
дээр арилжаа хийх, төгрөг, биткойн, доллар руу хөрвүүлэх,
- Гадаадад
буй монголчууд АрдКойноор дамжуулан Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ авах,
- Иргэд
хаана ч байсан хөрөнгө оруулагч болох гэхчлэн иргэн өөрийн үндсэн ажил
мэргэжлийнхээ хажуугаар, эсвэл гэртээ сууж байгаад хөрөнгөө өсгөх олон
гайхалтай хувилбар бий болсон юм.
Блокчэйн технологид суурилсан энэ мэт олон санхүүгийн үйлчилгээ нь “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр хөл хорионд удаан хугацаагаар сууж, ажил бизнес нь зогсонги байдалд ороод байгаа иргэдийн хувьд цагаа олсон “амь тариа” болж чадсан юм. Цаашлаад, АрдКойны хөрвөх чадвар, боломжууд нээгдэхийн хэрээр эрэлт үүсэж, үнэ цэн нэмэгдэх нь улам бүр тодорхой болоод байна. Тэгээд ч, одоогийн байдлаар АрдКойн дэлхий дээр блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноонуудаас хамгийн олон харилцагчтай юм.
Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын гуравны 1 нь АрдКойныг эзэмшиж байгаа гэх тоо баримт бий. Ийнхүү “Ард Санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн олон жилийн өмнөөс зорьж, зүтгэж ирсэн “Монгол Улсаа Евро Азийн эдийн засагт байр сууриа тогтоосон хүчирхэг Альфа Чоно болгох” мөрөөдөл эхнээсээ биеллээ олж, АрдКойны хэрэглэгчид сая саяар нэмэгдэж, гадны хөрөнгө оруулалтууд манай улс руу цутган, Монголын “Чоно эдийн засаг” өөрийн сүр хүчин дор сүрэг чоныг араасаа дагуулах цаг өдөр өдрөөр ойртож байна.