АПУ, СҮҮ ХК-ийн арилжааг сэргээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн өнөөдрийн 48, 49 тоот албан шаардлагыг үндэслэн АПУ, СҮҮ ХК-ийн арилжааг сэргээсэн байна.
Түүнчлэн “Багануур” хувьцаат компани энэ сард 9 сая 870 мянга 287 ширхэг нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй энгийн хувьцаа зах зээлд нэмж гаргах зөвшөөрөл олгожээ.
Тус компани Төрийн өмчит компаниудын Төрийн эзэмшлийн хувийг бууруулах жагсаалтад багтсан бөгөөд нэмэлт хувьцаа гаргаснаар төсвийн алдагдлыг нөхнө хэмээн үзэж буй аж. Тодруулбал хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих замаар Засгийн газар 170 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлж, компаниудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэх юм байна. Хувьцааны зах зээлийн үнэ Монголын Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар 2600 төгрөгтэй тэнцэж байна.
Б.Заяа