Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар
сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу
сарын шинийн 30. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин
хонь өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага:
Мунхрахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20
цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг
эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдйг боох, их
хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах,
хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, мич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун зүүн хойш
мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.