Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 28. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн
түгэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20
цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал,
адгуус муулах, сүм, дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах,
буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг
тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр,
луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө
гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.