Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд
үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим
үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
Малчид иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас
орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай
байна.
2021 оны 4 дүгээр сарын
28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав
газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их Нууруудын хотгор,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл,
говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Багануур орчмоор:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим
үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор:
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим
үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2021 оны 4 сарын 29-нөөс 5
сарын 03 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын
29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 30-нд
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 5-р сарын 01-нд
баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
2-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд
Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар секундэд
14-16 метр, 2-нд говь талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Хэнтийн
уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн,
өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн
баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан, говийн бүс
нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 5 дугаар сарын
1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.