Улаанбаатарт 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-17 08:23:48

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр.  Дорнод, Дарьгангын тал нутаг, Халхголын саваар  16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Связанные новости