Петербургийн Олон улсын эдийн засгийн ХХ  чуулга уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-06-16 17:59:52

Энэ сарын 16-18- нд Санкт-Петербург хотноо Петербургийн олон улсын эдийн засгийн ХХ чуулга уулзалт  болно. Энэхүү арга хэмжээ нь гадаад, дотоодын  бизнес эрхлэгчдийн болон  улс төрийн элитүүдийн уулзалтын томоохон талбараар зүй ёсоор тооцогддог Чуулга уулзалтад Орос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор үг хэлнэ.

Энэ удаагийн чуулганд Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар уригдан оролцож байна. Санкт-Петербург хотноо болох энэхүү  үйл явдалд  гадаад, дотоодын 10 мянга гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ. 

Тухайлбал,  Орос улсын 74 бүс нутгийн тэргүүн нар болон  Ойрхи –Дорнод, Европ, Ази, Африк, Латин Америкийн нийт 500 гаруй компаний болоод Оросын 600 компанийн төлөөлөгч оролцож буй юм. Ингэхдээ тэдгээрийн тэн хагас нь захирлын  түвшингийн хүмүүс юм. 

Түүнээс гадна Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулганд уригдан оролцож буй бас нэгэн  содон  зочин бол Францын  ерөнхийлөгч асан Николя Саркози юм.

Олон улсын нэр хүнд бүхий энэхүү арга хэмжээний хүрээнд уламжлал ёсоор  хэдэн арван салбар хуралдаанууд, мэтгэлцээн, дугуй ширээний яриа, ярилцлагууд, ажил хэрэгч өглөөний цай зэрэг өргөн арга хэмжээнүүд болох юм. Энэ удаагийн чуулганаар өмнөх чуулга   уулзалтуудаас илүү олон гэрээ хэлцэлүүдийг үзэглэхээр төлөвлөжээ.

Петербургийн олон улсын эдийн засгийн ХХ чуулганыг сурвалжлахаар гадаад, дотоодын 2000 гаруй сурвалжлагч эрх авчээ.

Москва хот. А.Огторгуймаа   

Связанные новости