Зургадугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-06-16 17:40:45

10.00 цагт МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол МУИС-ийн хичээлийн 1-р байрны гадаах талбайд болно.

10.30 цагт МХЕГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “Төрөөс экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний талаар баримталж буй бодлого" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

11.00 цагт 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн үр дүнг танилцуулахаар Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.

15.00 цагт Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг Монголын Үндэсний музейд хүлээлгэн өгнө.

Mонгол ньюс Мэдээллийн төвд

11.00 цагт “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Связанные новости