Дулааны шугамын худагт хүн унаж нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20 дугаар
байрны дэргэдэх дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг 4 дүгээр сарын 4-ний өдрийн 01.32 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар
ангийн алба хаагчид 01.36 цагт очин 19 минут ажиллаж цогцсыг /нэр нас тодорхойгүй/
гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт
өгчээ. Нас барсан иргэн орон гэргүй орц траншейнд амьдардаг иргэн байх
магадлалтай аж.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar