Йорданы угсаа залгамжлах хунтайж асныг гэрийн хорионд оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэнтэй холбоотойгоор өөрийг нь гэрийн хорионд оруулсан тухай Йорданы угсаа залгамжлах хунтайж байсан Хамза бен Хуссейн мэдэгджээ.
Өмгөөлөгчийнх нь “BBC” агентлагт дамжуулан өгсөн дүрс бичлэгт тэрбээр “Миний оролцоотой болсон уулзалт, арга хэмжээний дараа нийгмийн сүлжээнд Засгийн газар эсвэл хааныг шүүмжилж байгаа нь анзаарагдсан учир намайг гудамжинд гарч, хүмүүстэй ярилцаж, уулзаж болохгүй гэж Йорданы Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга хандан хэлсэн” гэжээ.
Улс оронд нь хэн ч заналхийлэл, дарамт шахалтад өртөх, баривчлуулах, зовлон үзэхгүйгээр аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй гэж Хамза бен Хусейн үзэж байна.
Улс орны тогтвортой байдалд учрах аюул заналхийллийг шалгах хүрээнд Йорданы угсаа залгамжлах хунтайж аснаас гадна өөр 20 хүн саатуулагдсан тухай “The Washington Post” сонин өмнө нь мэдээлсэн байна. Хамза бен Хусейны ах, хаан II Абдаллаг суудлаас нь түлхэн унагаах зорилгоор үгсэн тохиролцсон байж болзошгүй хэргийг эрх баригчид шалгаж байгаа аж. Харин Йорданы Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, хошууч генерал Юсеф Ахмад аль-Хунейти мэдэгдэхдээ, Хамза бен Хусейн улс орны аюулгүй байдалд халдахад ашигладаг алхмуудыг таслан зогсоохыг л хүссэн гэжээ.
Хунтайж Хамза бен Хусейн нь Хусейн хааны ууган хүү юм. Тэрбээр 1999-2004 онд Йорданы угсаа залгамжлах хунтайж байсан бөгөөд түүний цол одоогийн хааны ууган хүүд шилжсэн байна.