Мөнххаан сумын 559 өрхийг шинжилгээнд хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мөнххаан суманд халдварын голомтод
тандалт хийх зорилгоор "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд тус сумын төвийн 559 өрх, хөдөө багийн 24 өрхийн 38 иргэнийг хамруулжээ. Тандалт
шинжилгээний таван баг энэхүү ажлыг нэг өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн
байна.
Мөн батлагдсан тохиолдлын харьцагч болон Баруун-Урт сумын 25 иргэнээс PCR шинжилгээ авч, нийт 622 сорьцыг Дорнод аймгийн лаборатори
руу хүргүүлж, одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
3 часа
Состоялся обмен мнениями по улучшению торгового баланса и расширению экспортных возможностей
22 часа
Ulaanbaatar