АНУ, Япон, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-01 14:49:23

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Япон, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй баасан гарагт гурван талт уулзалт хийнэ гэж Цагаан ордон мэдээлэв.


Талууд Солонгосын хойг энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт Японы ойролцоох тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан юм.


Цагаан ордны мэдээлснээр, Ж.Салливан Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Китамүра Шигэрү, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Су Хун нартай Мэриленд муж улсын Аннаполис хотноо уулзах ажээ. 

Связанные новости