Тогтвортой үнэ инфляцийг нам дор түвшинд барьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨрхийн хэрэглээний гол бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаагаас үүдэлтэйгээр инфляци нам дор түвшинд байна статистикчид онцлов.
Тодруулбал инфляци тавдугаар сарын эцэст өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар, оны эхнээс 3.3 хувиар, дөрөвдүгээр сараас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Инфляци өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 23.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн инфляци 4 дүгээр сараас Орхон, Увс, Дархан-Уул, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймагт 0.1-1.5 хувиар буурч, Хэнтий, Өвөрхангай аймагт өөрчлөлтгүй, бусад 13 аймагт 0.1-1.1 хувиар өсчээ. Орхон аймагт 1.5 хувиар буурч, Архангай аймагт 1.1 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.
Б.Заяа