НҮБ-ын тэргүүн цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-26 12:34:59

НЬЮ-ЙОРК. /Reuters/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх хэлэлцээгээ холбогдох орнуудтай үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриаллаа.


А.Гутерреш Солонгосын хойгт сүүлийн үед болж буй үйл явдлуудын талаар ихээхэн санаа зовниж буйг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Мөн НҮБ-ын тэргүүн Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөө Пёньян дипломат яриа хэлэлцээгээ сэргээх хэрэгтэй гэж үзэж буйг Ф.Хак уламжилсан байна. 

Связанные новости