Япон улс Жо Байденыг Олимпын наадамд урихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-26 12:27:23

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Энэ тухайгаа тэрбээр парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна. Олимпын наадмыг зохион байгуулахад “Долоогийн бүлэг”-ийн орнууд дэмжлэг үзүүлснийг харгалзан үзвэл энэ нь зүй ёсны хэрэг юм” гэж Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийг урихтай холбоотой төлөвлөгөөнийх нь талаарх асуултад хариулахдаа хэлжээ.


Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д айлчлах төлөвтэй байна. Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно.


Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. 


Связанные новости