Австрали улстай харилцан ашигтай хөрөнгө оруулахын чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Восеныг хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Aзи, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австрали улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хөрөнгө оруулахад дэмжиж ажиллахын чухлыг илэрхийлэв.
Элчин сайд Д.Восен Австралийн Гадаад хэргийн сайд М.Пэйний мэндчилгээг уламжилж, Монгол Улсын хүн амыг COVID-19 цар тахалтай тэмцэхэд Австрали Улсаас үргэлжлүүлэн дэмжлэг болно гэж мэдэгдэв. Мөн хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.