Оросын ТЦФ-ын хамгийн хүчирхэг таван хөлөг онгоцыг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “The National Interest” сэтгүүл Оросын Тэнгисийн цэргийн флотын /ТЦФ/ хамгийн хүчирхэг таван хөлөг онгоцыг нэрлэлээ.
Орос улс ЗСБНХУ-аас "асар том" ТЦФ-ыг өвлөж авсан боловч 90-ээд оны үед хөрөнгө мөнгөний хомсдолоос болж уналтад орсон хэдий ч хожим нь Кремль хуучин хөлөг онгоцуудыг эрс шинэчлэх, шинээр бүтээх зэрэг флотоо шинэчлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг баталсан гэж “National Interest” сэтгүүлд бичжээ.
Оросын хамгийн хүчирхэг таван хөлөг онгоцны нэгээр тус сэтгүүл “Петр Великий" пуужинт крейсерийг нэрлэжээ. Уг хөлөг онгоц нь Хойд флотын жанжин онгоц бөгөөд байлдааны хамгийн том хөлөг онгоц юм.
Жагсаалтын хоёрдугаарт, “Борей” ангиллын “Князь Владимир” цөмийн шумбагч онгоц орсон байна. Уг шумбагч онгоцыг "Булава" пуужингаар тоногложээ. “Князь Владимир”-ийг 2020 онд ТЦФ-ын зэвсэглэлд оруулсан бөгөөд 2027 он гэхэд ийм зургаан шумбагч онгоцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг онцолсон байна.
Дараа нь дөрөв дэх үеийн далавчит пуужингаар (SSGN) тоноглогдсон, олон зориулалттай цөмийн шумбагч онгоц болох "Казань" орж байна. Энэхүү шумбагч онгоц нь 885М «Ясень-М» төслийн хоёр дахь хөлөг онгоц юм.
Жагсаалтад багтсан өөр нэг крейсер бол "Маршал Устинов" юм. Уг хөлөг онгоцыг шинэчилсний дараа П-1000 "Вулкан" далавчит пуужин, мөн зенитийн пуужингийн 9К33 "Оса", “С-300” системээр тоногложээ.
Жагсаалтын тавдугаарт “The National Interest” сэтгүүлийн тоймчид дуунаас хурдан “Циркон” далавчит пуужин харвах чадалтай "Гремящий" ангиллын корветыг оруулжээ. Энэ корветыг мөн “Калибр”, “Оникс” пуужингууд бүхий найман угсраа босоо хөөргөх системээр тоноглосон байна.