Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн
анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг
нутаг болон говь, талын нутгаар салхи
ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 3 дугаар сарын
24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар
багавтар үүлтэй. Монгол Алтайн уулс,
Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур
тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун
өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын
нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс
голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын
хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19
хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
2021 оны 3 дугаар сарын
25- 29 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд баруун аймгуудын
нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 27-нд төв аймгуудын
нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн
хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар
секундэд 14-16 метр, 26-27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед
секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун
хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан
голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, Увс нуурын
хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө
7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан
байна. 28-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.