Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сургалтад 80 хүн хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-22 18:32:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас зохион байгуулж буй "Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх, Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагыг судлах нь” сэдэвт цуврал сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөгч хамрагдаж байна.


Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Сингапур Улсын “Темасек” олон улсын сан болон Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж буй юм.


Энэ сарын 22-31-нд болох уг сургалт нь Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулахад чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Связанные новости