Он гарсаар 250 орчим жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Он гарсаар аймгийн хэмжээнд 300 гаруй жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хуулийн хариуцлага хүлээжээ.
Үүнээс 250 орчим нь нэг жилээр жолоодох эрхээ хасуулж, тус бүр 400 мянган төгрөгөөр торгуулсан байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгсэл жолоодсон бол торгож, жолоодох эрхийг нь хасахаас гадна жолооны үнэмлэхгүйгээр дахиад согтуугаар жолоо баривал баривчлах шийтгэл ногдуулдаг. Гэвч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг Цагдаагийн газраас анхааруулж, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar