Хөрөнгийн биржид өнөөдөр 2 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 43 ХК-ийн 850,354,455.12 төгрөгийн үнийн дүн бүхий 2 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол савхи" (UYN+15.00%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" (SSG-15.00%) болон "Атар-Өргөө" ХК (ATR-8.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"Монгол савхи", "Үндэсний хувьчлалын сан" ХК-ийн ханш хамгийн их өсөв.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 107,166 нэгж эрхийг нийт 20.6 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 1.58 хувиар өсөж, 33799.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,609,927,226,759.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.